Тогтмол хуримтлуулж, тогтвортой өсгө! Нэмээд шагналаа сонго. Шагналын хур is coming!
100,000₮ орлого тутамд Bronze эрх 3
100,000₮ хадгаламж сунгагдсан бол Bronze эрх 1
10Х Bronze
500,000₮ орлого тутамд Silver эрх 3
500,000₮ хадгаламж сунгагдсан бол Silver эрх 1
10Х Silver
1,000,000₮ орлого тутамд Gold эрх 3
1,000,000₮ хадгаламж сунгагдсан бол Gold эрх 1
10Х Gold
Аяны нийт хугацааны туршид цугуулсан бүх эрхээрээ супер шагналын төлөө өрсөлдөнө.
Та хугацаатай хадгаламж шинээр нээлгэж эсвэл хуучин хадгаламждаа 1,800,000 төгрөгийн орлого хийвэл 3 Gold эрх, 3 Silver эрх, 9 Bronze эрхтэй болно.
Та хугацаатай хадгаламжаа сунгасан тохиолдолд сунгасан дүнгээс хамаарч Gold эрх, Silver эрх, Bronze эрхүүдээ нэмэгдүүлэх боломжтой. Таны хадгаламж 1,600,000 төгрөгөөр сунгагдсан бол 1 Gold эрх, 1 Silver эрх, 1 Bronze эрхээ нэмэгдүүлнэ.
Та 10 ширхэг Bronze эрхтэй бол тэдгээрийгээ нийлүүлэн 2 ширхэг Silver эрх болгон 5,000,000₮-ийн төлөө, эсвэл 1 ширхэг Gold эрх болгон 10,000,000₮-ийн төлөө өрсөлдөх боломжтой.
Эсрэгээрээ 1 ширхэг Gold эрхээ 10 ширхэг Bronze эрх болгон шагнал авах магадлалаа илүү өсгөж болно.
Сар бүрийн 1-ний өдөр зоос эргүүлж азаа үзээрэй. Үүний тулд та өмнөх 1 сарын хугацаанд хугацаатай хадгаламждаа 100,000₮-өөр орлого хийхэд хангалттай бөгөөд бид танд тухайн сард азаа үзэх 5 зоос бэлэглэнэ.
Хайрцган дахь бэлэг сар бүр шинэчлэгдэж, илүү сонирхолтой, илүү гайхалтай бэлгүүдээр солигдсоор байх болно.
Аяны үргэлжлэх нийт хугацаа буюу 2025.03.05-ны өдрөөс 2025.08.31-ний өдрийг дуустал хугацаанд бүх төрлийн хугацаатай хадгаламждаа 100,000 төгрөгөөс дээш дүнгээр орлого хийсэн, мөн хадгаламжийн дансаа сунгасан харилцагч иргэн бүр мөнгөн дүнгээс хамааран Bronze, Silver, Gold шагналын эрхүүд цуглуулж, оролцоно.
www.billion.xacbank.mn веб сайтад бүртгэл үүсгэн, нэвтэрч өөрийн нэр дээрх хадгаламжийн дансанд цугласан эрхүүдээ шалгахаас гадна Bronze, Silver, Gold эрхүүдээ нийлүүлэх, задлах зэргээр удирдах боломжтой.
Санамж: Шагналын эрхүүд нь нэг өдрийн дараа олгогдохыг анхаарна уу. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хугацаатай хадгаламждаа орлого хийвэл эрх нь нэг өдрийн дараа буюу маргааш нэмэгдэж орно.
Аюулгүй байдлын үүднээс танилт нэвтрэлтийн ДАН системийг ашиглан нэг удаа бүртгүүлэх бөгөөд бүртгэлээр үүсгэсэн нэр, нууц үгийг ашиглан нэвтэрч орно.
Аяны хугацаанд үндсэн тохирол 2025 оны 6-р сарын 5, 2025 оны 9-р сарын 5-ны өдрүүдэд болох бөгөөд Сүпер шагналын эздийг 2025 оны 9-р сарын 15-ны өдөр тодруулна. Тохирол бүр ХасБанкны албан ёсны Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдана.
2025.6.5-ны тохиролд 1,000,000₮-ийн 30 азтан, 5,000,000₮-ийн 20 азтан, 10,000,000₮-ийн 10 азтан тодорно.
2025.9.5-ны тохиролд 1,000,000₮-ийн 30 азтан, 5,000,000₮-ийн 20 азтан, 10,000,000₮-ийн 10 азтан тодорно.
2025.9.15-нд 100,000,000₮-ийн 3 супер азтан тодорно.
Эхний тохиролд оролцсон эрхүүдээрээ 2 дахь тохирлын Bronze, Silver, Gold шагналын төлөө өрсөлдөх боломжгүй ч 100,000,000₮-ийн super шагналд оролцох боломжтой.
Тухайн хадгаламжид аяны хугацаанд нэмж хийсэн орлогод олгогдсон эрхүүд хүчингүй болно.
Тухайн сард хугацаатай хадгаламждаа 100,000₮ хийсэн харилцагч бүрд үндсэн тохирлуудад оролцох шагналын эрхээс гадна 5 удаа зоос эргүүлж төрөл бүрийн сонирхолтой бэлэг хожих эрх олгогдоно. Аян үргэлжлэх 6 сарын хугацаанд та сар бүр 5 буюу нийт 30 удаа зоос эргүүлэх боломжтой.
Та өөрийн бүртгэлээр нэвтэрч орсны дараа зоос эргүүлэх эрхийн тоо харагдах бөгөөд зоос эргүүлэх цонх сар бүрийн эхэнд нээгдэнэ.